Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-04-12 09:36:04

Энэ сарын 14-нд баруун болон төвийн нутгаар,15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 12,15-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.  Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ