Футзалын хөлбөмбөг сонирхогчдын "FELLAS" лигийн тэмцээн болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-07 16:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөг сонирхогчдын дунд зохион байгуулах "FELLAS" Залуус лигийн тэмцээнд хөлбөмбөгийн фен клуб, албан байгууллага, найз нөхдийн бүлгэмийг урьж байна.


Тус тэмцээн нь мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчдын хэмжээнд тоглодоггүй, зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын дунд зохион байгуулахаараа  онцлогтой юм. Тэмцээнд оролцогч нь сүүлийн нэг жилийн хугацаанд МХБХ-ны гадаа талбайн болон футзалын дээд лигийн тэмцээнд оролцоогүй байх ёстой аж.


Энэхүү тэмцээний бүртгэлийг 80284040 дугаартай утсаар авах бөгөөд анхдугаар "FELLAS" лигийн тэмцээнийг 10 дугаар сардаа багтаан зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тэмцээний явцад багуудын тоглолтын болон хувь тамирчны статистик, шууд дамжуулалт зэрэг үзүүлэлтийг гаргах бөгөөд шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгачийг шалгаруулна. Лигийн аварга багт цом болон I, II, III байр эзэлсэн багуудад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Холбоотой мэдээ