Өнөөдөр 203.043 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр
10 дугаар сарын 14-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 29.5 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 203.043 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 5
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" (BUK +9.75%) болон
"Монгол шуудан" ХК (MNP
+1.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Лэнд МН ББСБ" (LEND -5.90%) болон "Түмэн шувуут" ХК (TUM
-5.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.12 хувиар буурч 18770.79 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.473.642.579.196.20 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг