Улаанбаатарт 9-11 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-13 07:38:59

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойнооос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ