Спорт клубийг магадлан итгэмжилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-10-17 17:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Спортын клубийг магадлан итгэмжлэхэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан “Голден жим” фитнес клубийн нэгдүгээр салбар болон “Соёл” фитнес клубийг хоёр жилийн хугацаанд магадлан итгэмжилж, батламж олгоод байна.

Спортын клубийг магадлан итгэмжилснээр, иргэд стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон фитнесийн хөтөлбөрөөр хичээллэх боломж нээгдэж байгаа юм.

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэснээр, эрүүл мэндийн даатгалаас урамшуулал үзүүлэх журмын дагуу иргэдэд хөнгөлөлт эдлэх боломж нээгдэх юм.

Спортын клубийн магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг магадлан итгэмжлэгч байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт хүлээн авч байна.

Манай улсад 300 гаруй спорт клуб үйл ажиллагаа явуулдаг аж.

Холбоотой мэдээ