Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-18 12:56:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 19, 20-ны өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, нийт нутгаар салхи 14-16 м/с зарим үед түр зуур 20м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.

Цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор малчид болон ард иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтийн хэрэгслээр давтамжтай хүргэх, ойрын өдрүүдэд холын замд гарахгүй байх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг малд явуулахгүй байхыг аймгийн ОБГ-аас санууллаа.

Эдгээр өдрүүдэд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байх аж. 

Холбоотой мэдээ