Японд зам тээврийн ачаалал эрс нэмэгдэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-21 09:53:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол Токио хотноо энэ сарын 22-23-нд болно. Уг ёслолтой холбоотойгоор энэ сарын 19-26-нд олон тооны гадаадын зочид төлөөлөгч Япон улсад айлчлах учир Токио орчмын хурдны зам, хотын төв хэсэг болон олон улсын нисэх онгоцны буудлуудын ойр орчимд урт хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд зам тээврийн ачаалал эрс нэмэгдэхийг Японы Зам тээврийн яамнаас анхааруулжээ:


 • НИСЭХ БУУДАЛД ОЧИХДОО АЛЬ БОЛОХ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ


Дээрх хугацаанд Ханэда болон Нарита олон улсын нисэх онгоцны буудалд очих бол хувийн тээврийн хэрэгслийг аль болох хэрэглэхгүй байж, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна.


 • ОНГОЦООР ЗОРЧИХ БОЛ НИСЛЭГИЙН ЦАГААСАА ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНЫ ӨМНӨ НИСЭХ БУУДАЛД ОЧСОН БАЙХ


Дээрх хугацаанд Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад аюулгүй байдлын зэргийг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан өнгөрсөн сарын 13-аас эхлэн Японы бүх нисэх буудлын аюулгүй байдлын үзлэг шалгалтын горимыг чангатгасан. Иймд дээрх хугацаанд онгоцоор зорчих бол нислэгийн цагаа сайтар тооцож, хангалттай хугацааны өмнө нисэх буудалдаа очихыг зөвлөж байна.


 • ЗАРИМ НИСЛЭГИЙН ЦАГ ХОЙШИЛЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРАХ


Дээрх хугацаанд нислэгийн ачаалал эрс нэмэгдэх тул Ханэда болон Нарита нисэх онгоцны буудлуудад олон тооны нислэгийн цаг хойшлох магадлалтай байна. Тйимээс нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчид энэхүү нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хүсжээ.

Холбоотой мэдээ