Гэмт хэрэг 30 гаруй хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 22:32:16

Оны эхний гурван сарын байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 49 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад гэмт хэрэг 32.9 хувиар буурсан ч хүний амь хохироох болон залилангийн хэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 38.8 хувийг бусдын биед гэмтэл учруулсан, 24.5 хувийг хулгайн, 10.2 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 10.2 хувийг залилан, 4,1 хувийг танхай, 2.0 хувийг хүний амь хохироосон болон 8,2 хувийг бусад гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Гэмт хэрэгт 44 иргэн холбогдсоныг урьд оны эхний улиралтай харьцуулахад 20 хувиар буурсан бөгөөд 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дундажаар 17 байхад Дэлгэрцогт, Говь-Угтаал, Хулд, Өндөршил, Гурвансайхан, Сайнцагаан суманд 19-30 гэсэн үзүүлэлттэй, гэмт хэрэг ихтэй сумдад тооцогджээ.

Эхний улиралд дээрэм, булаалт, танхай, ашиглал, гал түймэр, хүчингийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

 Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ