АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-10-25 10:01:27

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 1604 бүртгэгдсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв пүрэв гарагт мэдээлжээ. Уг өвчний тохиолдол нийт 49 муж улсад бүртгэгдсэн ба зөвхөн Аляскад бүртгэгдээгүй байна.


“Энэ сарын 24-ний байдлаар электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний улмаас АНУ-ын 24 муж улсад 17-75 насны 34 хүн нас барсан” гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тайланд тэмдэглэжээ. Түүнчлэн бүх өвчтөн электрон тамхи хэрэглэж байсан нь тогтоогджээ.


Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар болон муж улс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд дээрх өвчний тархалтыг тандах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд уушгийг гэмтээж буй химийн бодисыг хараахан тодорхойлоогүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ