Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал Мадрид хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-02 12:05:26

МАДРИД. /Reuters/. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралыг /COP25/ Испанийн нийслэл Мадрид хотноо зохион байгуулахаар болсон талаар НҮБ баасан гарагт мэдээлжээ.


Уг бага хурлыг улс орондоо зохион байгуулах боломжгүй болсон талаар Чилийн Ерөнхийлөгч лхагва гарагт мэдэгдсний дараа Мадрид хотод зохион байгуулах хүсэлтийг Испанийн эрх баригчид гаргасан юм. 25 дахь удаагаа зохион байгуулагдах энэхүү бага хуралд 200 орчим орны төлөөлөгч оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ.


Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдэхдээ, Засгийн газрын эсрэг томоохон жагсаалууд өрнөсний улмаас нийгмийн эмх журмыг дахин цогцлоохыг нэн түрүүнд тавих шаардлагатай болсон гэжээ. “COP25” Чилийн нийслэл Сантьяго хотноо ирэх 12 дугаар сарын 2-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх байсан бол Мадрид хотод энэхүү товлосон хугацаанд зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ