Дуучин Леди Гага “Gucci”-гийн тухай кинонд дүр бүтээнэ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-04 14:58:34

МОСКВА. /РИА Новости/. Америкийн дуучин, жүжигчин Леди Гага Их Британийн найруулагч Ридли Скоттын загварын эзэнт гүрэн “Gucci”-гийн  тухай кинонд дүр бүтээнэ.


Дуучин бүсгүй алдарт “Gucci” брэндийн бүтээлч захирал Маурицио Гуччигийн эхнэр Патриция Режианигийн дүрд тоглох аж. Патриция Режианийг нөхрийнхөө амийг хөнөөх хэрэгт оролцсон хэмээн 1995 онд буруутгаж байсан бөгөөд 2016 онд түүнийг гэрийн хорионоос чөлөөлсөн байна. Кинонд өгүүлэх үйл явдлыг Сара Гэй Фордены номоос сэдэвлэн бүтээх аж.


2018 онд дуучин Леди Гага жүжигчин Брэдли Купертэй хамт “Одод төрсөн нь” кинонд дүр бүтээж байсан юм. 

Холбоотой мэдээ