Төрөх эмнэлэг эмэгтэйчүүдийг хэвтэн эмчлүүлэхэд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-07 11:18:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 10 дугаар сард ашиглалтад орсон Сайншанд сумын тавин ортой төрөх эмнэлэг эмэгтэйчүүдийг эх барьж авахаас гадна тэднийг хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх, мэс засал хийх, амрах эхчүүдийн орыг нэмэгдүүлж, халдвар үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах талд дээр дэвшил гарсан гэж Эмнэлгийн захиргаанаас мэдээлэв.

Тус эмнэлэг найман эх барихын эмчтэй, 16 эх баригчтай ажиллаж байгаа бөгөөд цаашдаа эмнэлгийн орон тоог нэмэгдүүлэх, санхүүжилтийг өсгөх, эх хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилго тавьжээ.

Дорноговь аймагт жилд дунджаар 1200 орчим эх амарждаг бол нийт төрөлтийн 90 гаруй хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрдөг аж.

Эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүдийн амрах, эмчлүүлэх тасгууд хийгээд хагалгааны болон хагалгааны дараах сэрээх тасаг, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болж иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. 

Холбоотой мэдээ