Эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөө 70.2 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-07 11:53:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалаас олох орлогын төлөвлөгөө өнгөрөгч наймдугаар сарын байдлаар 70.2 хувьтай гэж орон нутгаас мэдээллээ.

Нийт 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс ажил олгогч даатгуулагчийн шимтгэлийн орлого 3.1 тэрбум, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн,малчид 364 сая төгрөг төлөхөөс 226 сая төгрөг төвлөрүүлсэн аж.

Эрүүл мэндийн даатгалын зардлын гүйцэтгэлийг цахимаар хүлээн авдаг тул интернэтгүй сум болох Хөвсгөл сумын ЭМТ даатгуулагчдад үзүүлсэн тусламж үйлчилгээг өдөрт бүр програмд шивэх боломжгүй улмаас төсөвлөсөн санхүүжилтээ авч чадахгүй байдал гарчээ.

Мөн зарим ЭМТ-ийн боловсон хүчний хангамж тааруу, сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байна.

Холбоотой мэдээ