Устаж үгүй болсонд тооцож байсан амьтны гэрэл зургийг авжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-12 14:49:19

ХАНОЙ. /CNN/. Вьетнамын өмнөд нутагт сүүлийн 20 гаруй жилийн турш харагдаагүй бугатай төстэй, туулайны хэмжээтэй амьтны зургийг судлаачид камерын дурандаа буулгаж чадсан байна.


Саарал нуруутай “chevrotain” буюу Вьетнамын хулгана буга хамгийн сүүлд 25 жилийн өмнө харагдаж байсан бөгөөд тухайн үед Вьетнам, Оросын судлаачид үхсэн хулгана бугыг анчнаас авж байжээ.


“Олон жилийн турш энэ төрөл зүйлийг устаж үгүй болсон хэмээн үзэж байсан. Энэхүү амьтныг оршин амьдарч буйг тогтоосон тул ахиад алдахгүй байх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ” гэж Вьетнамын биологич Ан Нгуен хэлсэн байна. Судлаачид нутгийн оршин суугчидтай ярилцсаны дараа ойн дунд камерууд байрлуулж, хулгана бугын зургийг авжээ. 

Холбоотой мэдээ