“Үлгэрч эмээ, өвөөгийн өдөр” үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-13 16:28:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Үндэсний хэмжээнд өрнөсөн "Үлгэрч аав, ээж" аянд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн хамт олон нэгдэж “Үлгэрч эмээ, өвөөгийн өдөр” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.


Гэр бүлүүдэд эерэг орчин бүрдүүлэх, хүүхдээ зөв хүмүүжүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд гэр бүлийн оролцоог хангахад зорилгоор уг үйл ажиллагааг зохиолоо хэмээн цэцэрлэгийн хамт олон танилцуулсан юм. Мөн үеэр тус цэцэрлэгийн таван бүлгийн 150 гаруй хүүхдэд монгол ардын үлгэрийг өвөө эмээ нь ярьж өгөн, үлгэрээр багш, эцэг эх, хүүхдүүд хамтарсан дүрийн тоглолт хийсэн байна. 

"Үлгэрч аав, ээж" аяныг орон нутагтаа зохион байгуулсан тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үдэш бүр хүүхдэдээ үлгэр ярьж өгөхийг эцэг эхчүүдэд уриаллаа.


Холбоотой мэдээ