БНХАУ-ын буухиа галт тэрэг Өрнө-Дорнын төв коридориор зорчин Туркт очжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-13 18:20:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа Турк улсын ЭСЯ-наас мэдээлснээр, БНХАУ-ын төмөр замын буухиа галт тэрэг Каспийн тэнгисээр дайрах Өрнө-Дорнын төв коридориор зорчин Туркийн нийслэл Анкара хотод хүрэлцэн иржээ.

БНХАУ-ын "Сиань Олон улсын худалдаа, ложистикийн хүрээлэн" компани эзэмшдэг уг галт тэрэг эртний Торгоны замын эхлэл цэг болох Хятадын Сиань хотоос хөдөлж, Казахстан, Азербайжан, Гүрж улсын газар нутаг болон Карс хотоор дайран Туркт иржээ. Галт тэрэг 42 чингэлгээс бүрдэх 850 м урт цуваагаар цахилгаан тоног төхөөрөмж тээвэрлэж байна.  



Ази, Европ, Ойрхи дорнодыг холбосон асар том дэд бүтэц, тээврийн сүлжээг бий болгох зорилготой БНХАУ-ын Бүс ба Зам төсөлд Турк улс онцгой ач холбогдол өгч байна. Энэхүү ахиц дэвшил нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа болон дэлхийн бусад улстай худалдаа, тээвэр хийх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хүлээлт бий.


Азербайжан, Гүрж улсын хамтран барьсан Баку-Тбилис-Карс чиглэлийн төмөр замаар зорчиж буй Хятадын төмөр замын буухиа галт тэрэг нь дэлхийн ачаа тээврийн салбарт шинэ чиглэл бий болгох бөгөөд бусад тээврийн коридортой харьцуулахад цаг хугацаа, эрчим хүч хэмнэж байгаа тул Турк улс Бээжингээс Лондон хүрэх Дунд коридорын хамгийн чухал холбох цэг болох юм.

Энэхүү ахиц дэвшил нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа болон дэлхийн бусад улстай худалдаа, тээвэр хийх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хүлээлт бий. Ази, Европ, Ойрхи дорнодыг хооронд нь холбосон асар том дэд бүтэц бүхий тээврийн сүлжээг бий болгох зорилготой БНХАУ-ын Бүс ба Зам төсөлд Турк улс онцгой ач холбогдол өгч байна гэж мэдээнд дурджээ.

Холбоотой мэдээ