БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /KCNA/.
Санал зөрөлдөөнийг хэлэлцээний
замаар зохицуулах боломж бий болсон тохиолдолд АНУ-тай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн
гэж БНАСАУ-ын цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч Ким Мён Гиль мэдэгджээ.
“KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар, АНУ ирэх
12 дугаар сард хэлэлцээ хийх санал тавьсан ажээ. АНУ шийдлүүдийг санал болгох ёстой
боловч БНАСАУ-ын хүлээн зөвшөөрөхүйц саналыг тавихаар хэмжээнд хүрээгүй байна
гэж Ким Мён Гиль хэлсэн байна.
АНУ, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээ олон
сарын турш зогсонги байдалд байсны дараа хоёр орны төлөөлөгчид өнгөрсөн 10 дугаар сард Шведийн нийслэлд
уулзсан юм. Тухайн үед БНАСАУ “гар хоосон” ирсэн хэмээн АНУ-ыг буруутгаж, уг хэлэлцээ үр дүнд хүрээгүй юм.