Хөвсгөлд төрийн албаны ерөнхий шалгалтад 63 хүн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 420 иргэн бүртгүүлснээс 350 иргэн оролцож 63 хүн тэнцэж хоёр дахь шат буюу монгол хэл бичгийн шалгалтад орох эрхтэй болжээ.
“Шалгалтын
хянагчаар Хууль зүй дотоод хэргийн яамны
ахлах мэргэжилтэн Ю.Алтанцэцэг орон
нутагт ажиллалаа. Улсын хэмжээнд хамгийн олон иргэн Хөвсгөл аймгаас бүртгэгдсэн
бөгөөд шалгалтыг өглөөний 9-18 цагийн хооронд Засаг даргын тамгын газрын Соёмбо
танхимд зохион байгууллаа. Энэ үеэр ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй шалгалт
хэвийн боллоо. Энэ жилийн хувьд шалгалтын явцыг Хөвсгөлийн өнгө сайтын хамт
олонтой хамтарч шууд дамжуулан олон нийтэд ил тод хүргэсэнээрээ онцлог боллоо” гэдгийг Тѳрийн
албаны салбар зѳвлѳлийн дарга Х.Ган-Очир
мэдээллээ.