Төрийн албаны шалгалтыг гурван үе шаттай зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-18 21:56:08

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны шалгалтыг тус аймагт энэ сарын 16, 19, 21-ний өдрүүдэд гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

Увс аймгийн хэмжээнд 289 хүн тус шалгалтыг өгөхөөр бүртгүүлжээ. Энэ сарын 16-нд эхний шатны шалгалтыг аймгийн ЗДТГ-т явуулсан бөгөөд тус шалгалтад тэнцсэн хүмүүс дараагийн шатны шалгалтад орох эрхтэй юм байна.

Ерөнхий мэдлэгийн шалгалт нь 60 минут бөгөөд босго оноо нь 35, монгол хэл бичгийн шалгалт 30 оноотой босго нь 20, дүн шинжилгээний шалгалт 15 оноотой босго нь 10, нийт 65 оноо авсан тохиолдолд шалгуулагч тэнцэх журамтай аж. 

 

Холбоотой мэдээ