“Дарханы аялгуу” караоке тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-19 09:57:04

Дархан-Уул \МОНЦАМЭ\. Дархан сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, ажилчдын дунд “Дарханы аялгуу” караоке тэмцээн боллоо.  3, 6, 21, 23, 25, 26, 27, 28 -р цэцэрлэгийн багш, ажилтнууд дунд зохион байгуулсан тус тэмцээн Соёл, спорт, боловсролын “Орос” клубт болов.

Багууд тэмцээнд Багаараа дуулах дуу /төрөл хамаарахгүй, өөрсдийн сонгосон/, 2. Гоцлол дуу /төрөл хамаарахгүй, өөрсдийн сонгосон/, 3. Дуэт дуу /төрөл хамаарахгүй, өөрсдийн сонгосон/, 4. Багийн ахлагчийн дуу /сугалаагаар/ гэсэн төрлүүдэд өрсөлдөн дуулах авьяас, чадвараа сорьжээ.

Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уялдаа холбоог урлаг, спортоор төлөөлүүлэн бэхжүүлэх, тэдний сонирхолд нийцсэн тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг ажлыг БСУГ болон УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр зохион байгуулж байгаагийн нэг нь караоке тэмцээн ажээ.
Мөн тэмцээний үеэр
үзэгчдийн дундах тэмцээн /төрөл хамаарахгүй, өөрсдийн сонгосон/-ийг зохион байгуулахад 13 хүн оролцон дуулах чадвараараа өрсөлджээ.
Ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөсөн тэмцээний нийлбэр оноо гарч шилдгүүдийг тодруулахад тэргүүн байрт 26-р цэцэрлэгийн “ЖАВХАА” баг, 2-р байрт 23-р цэцэрлэгийн “АЯЛГУУ-1” баг, 3-р байрт  6-р цэцэрлэгийн “ХАТАН-АЯЛГУУ” баг тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ