“Бидний нэг өдөр” тайлант өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-20 11:26:46

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 9-р цэцэрлэгийн хамт олон “Бидний нэг өдөр” тайлант өдөрлөгийг хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдийн дунд зохион байгууллаа. Энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүдэд өгч буй хоол хүнсээр үзэсгэлэн гаргаснаас гадна бяцхан сурагчид өөрсдийн сурсан мэдсэн зүйлээрээ урлагийн тоглолт үзүүлсэн юм.

Тус цэцэрлэгт энэ намар 75 хүүхдийн багтаамжтай өргөтгөл шинээр барьж ашиглалтад орсноор 175 хүүхдийн хүчин чадалтай болжээ. Эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгийн үйл ажиллагаа өргөжин тэлж, орчин нөхцөл илүү сайжирсанд сэтгэл хангалуун байна.  

“Манай цэцэрлэгийн хамт олон “Бидний нэг өдөр” тайлант өдөрлөгийг зохион байгуулж, бяцхан сурагчид маань ямар мэдлэг, чадвар эзэмшсэн, бас ямар хоол хүнс хэрэглэж байгааг эцэг эхчүүдэд нь тайлагналаа. Энэхүү үйл ажиллагааг зохион явуулснаар багш, цэцэрлэг, эцэг эх хоорондын уялдаа холбоо сайжрахад чухал алхам боллоо” хэмээн тус цэцэрлэгийн эмч Ц.Цэдэнбалжир хэлсэн юм.

 

Холбоотой мэдээ