Арвайхээрт 14 км автозам шинээр тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-20 15:11:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна. Үүнээс 12.6 км нь гэр хорооллыг холбосон авто зам юм.

Ард иргэдийн цаг завыг хэмнэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоосжилт, бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдол бүхий авто замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдөр боллоо.

Замын ажлыг “Өндөр сант” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд Дэлгэрэх гол дээгүүр 15 метр төмөр бетон гүүрийг 400 метр авто замын хамт хийхээр ажлыг эхлүүлээд байна.

 

Холбоотой мэдээ