Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-21 13:58:32

СУКРЕ. /BBC/. Боливийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Жанин Аньес эмх замбараагүй байдал газар авж буйтай холбогдуулан сонгууль явуулах хуулийг батлахыг Конгрессын танхимаас хүсжээ.


14 орчим жилийн турш засгийн эрхийг барьсан Э.Моралесийг өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үеэр хууль бус үйлдлүүд гаргасан хэмээн буруутгасантай холбогдуулан тэрбээр энэ сарын сарын 10-нд огцорч буйгаа мэдэгдэж, улс төрийн орогнол хүсэн Мексикт очсон юм.


Өнгөрсөн сард болсон сонгуулиас хойш Э.Моралесийг дэмжигчид болон аюулаас хамгаалах хүчний албан хаагчдын дунд үүссэн мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 32 хүрчээ. 

Холбоотой мэдээ