Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-11-22 17:54:47

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, “Аймгийн дунд хугацааны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах” ажлын хэсэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх /SECiM/ төсөл хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн дунд хугацааны бодлого боловсруулах” хоёр өдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн эхний өдөр нийгмийн салбарынхан, хоёр дахь өдөр эдийн засгийн салбарынхан оролцож, бүлэгт хуваагдан хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг цаашид хэрэгжүүлэх бодлогод хэрхэн оновчтой тусгах талаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах юм байна. 


Холбоотой мэдээ