АНУ-д олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-28 07:51:21

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Техас муж улсын “TPC Group” нефть химийн үйлдвэрт хоёр дахь удаагаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Эрх баригчид ойролцоох суурин газарт байгаа хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн байна. 


Эхний дэлбэрэлт болсны дараа ослын газраас 1 км орчим зайд байрлаж буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан бол одоо 6 орчим км зайд байгаа суурин газрын бүх хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа аж. Нүүлгэн шилжүүлэлтэд 5 хотын 60 мянга орчим хүнийг хамруулах юм байна. 

Холбоотой мэдээ