Нам эвслийн бүлгүүдийн хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-18 11:41:01

Долоо хоногийн бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлэг хуралддаг товтой ч өнөөдөр хуралдаанаа хойшлуулсан байна.

Учир нь өнөөдөр МАН бага хурлаа хийж байгаа бол АН орой 18 цагаас Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулна. Ингэснээр намууд хуулинд заасан хугацаанаасаа өмнө буюу 4 дүгээр сарын 20-ны өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ батлуулах юм. Иймд дээрх намууд бүлгийн хурлаа хойшлуулжээ.

Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал хойшилсон байна. 
 

                                                                                                                                          Б.Туул

Холбоотой мэдээ