Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 12:04:29

Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн С.Түвшинбаярын нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 4 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сумын болон Дундговь аймгийн хөнгөн атлетикийн баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн болсноороо онцлог байлаа. Хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг харилцан туршлага солилцуулах зорилгоор Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр тэмцээнд оролцож буй багш, дасгалжуулагч нарт Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар болон МУБИС-ийн багш нар сургалт зохион байгуулалаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ