Хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-11-29 23:02:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Анхан шатны шүүх хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо. Тус өрөөний гол зорилго нь гэмт хэргийн улмаас хохирсон болон бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, сэтгэл санааны халдашгүй байдлыг хамгаалахад оршжээ. 
Ингэснээр хүүхдэд сэтгэл санааны тогтвортой байдал бий болж, анхаарал сарнилгүй хүсэл зоригоо бусдын нөлөөнд автахгүйгээр чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бүрдэж байгаагаараа ач холбогдолтой
ажХүүхдийн мэдүүлгийг энэхүү өрөөнөөс шууд шүүх хуралдааны танхимд дамжуулдаг болсноороо давуу талтай юм.Тус өрөөг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн эрх зүйн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран тохижуулжээ.

Холбоотой мэдээ