Сагсанбөмбөгийн "MGL 3x3 League" тэмцээн 3 сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-02 13:30:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Парис 2024” олимпын наадмын шинэ цикл удахгүй эхэлж байгаатай холбогдуулж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Олон улсын сагсанбөмбөгийн холбоо/ФИБА/-ны системийг дэлхийн жишгийн дагуу Монголд нэвтрүүлэх зорилгоор шинэ төсөл болох "MGL 3x3 League" эхлэхэд бэлэн болсон байна.


"MGL 3x3 League" нь ФИБА-гийн жишгийн дагуу  “Парис 2024” олимпын наадамд оролцох боломжийг хүн бүрт нээлттэй олгож, дотоодын мэргэжлийн багуудыг үүсгэх боломжийг олгох зорилготой аж. Тус тэмцээн долоо хоногийн бямба гараг бүрт 3х3 төрлөөр өрсөлдөн, оноо цуглуулж, чансаагаараа өрсөлдөн, шилдэг багууд ФИБА 3х3 Дэлхийн Гранпри-д өрсөлдөх эрхийг авах юм.


Насны ангилал нь 1995.01.01-нээс хойш 2002.12.31 өмнө төрсөн тамирчид байх юм байна. MGL 3x3 лигийн Winter Tour гурван сарын турш тасралтгүй /December Stops, January Stops, February Stops/ болж, хамгийн шилдгүүдийг Шигшээ тэмцээнээр тодруулах юм.


Монголын шилдэг хэмээгддэг Улаанбаатар ММС Энержи, Тайхар АРА АДМ багуудын өрсөлддөг ФИБА-гийн Дэлхийн Гранпри - Дэлхийн Их дуулга - Дэлхийн Их дуулгын шигшээ тоглолттой яг адил систем юм байна. Тус тэмцээний нийт шагналын сан 40 сая төгрөг байх аж. 

Холбоотой мэдээ