Монгол, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-04 18:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэо хоёр улсын аж ахуйн нэгжүүд баримт бичигт гарын үсэг зурлаа.


Үүнд:


- “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын багийн 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”


- "Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”


- “Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын Санамж бичиг”


- “Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, механизмын тухай Протокол”


- “Бизнес-Маркет талбайг ашиглах талаар хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”


- “Хамтын ажиллагааны тухай “Монгол Эмимпекс” ХХК болон “Ласа Лабораториос” ХХК хоорондын Санамж бичиг”


- “Хамтын ажиллагааны тухай Монголын чанарын менежментын холбоо болон Чанарын асуудлаарх Бүх Оросын нийгэмлэг хоорондын Санамж бичиг”


- “Харилцан ойлголцлын тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санамж бичиг”-т холбогдох хүмүүс гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ