МАН МАХН сонгуульд эвсэх асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 10:59:54

МАН-ын Бага хурлын IV хуралдаан өнөөдөр 11.00 цагаас үргэлжлэн Тусгаар тогтнолын ордонд хуралдана.

Энэ удаагийн Бага хурлаар тус намын УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэж буй.

Өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга М.Энхболдын илтгэл сонссон. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар тус намд элсч, Бага хурлын гишүүн болсон юм.  Үүний дараа Ц.Даваасүрэн гишүүнийг Удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн ч хурал оройтсон учир санал хураалт явуулалгүй, хуралдаан өндөрлөсөн байна. Түүнчлэн МАХН-тэй эвсэх эсэх асуудлыг хэлэлцэж амжаагүй аж.

Тиймээс хоёр нам сонгуульд эвсэх асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ