Грета Тунберг “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-12 09:11:15

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр тодруулжээ.


Цаг уурын өөрчлөлттэй тэмцэгч залуу идэвхтэн Грета “Оны хүн”-ийг тодруулж ирсэн 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болж буй юм. “Тэрбээр дэлхийн хөдөлгөөнийг удирдан энэ гарагийн өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээлийн талаар бүхнээс чанга дуугарсан” гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь “NBC” телевизийн “Today” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.


Грета Тунберг 2018 онд сургуульд явахын оронд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Түүний санаачилга нь “FridaysForFuture” хэмээх олон улсын хөдөлгөөн болж хувирсан байна.


Тэрбээр  2019 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшсэн бөгөөд бусад олон шагналыг хүртжээ.

Холбоотой мэдээ