Д.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-12 11:27:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн шилдэг бөхчүүдийн буюу мастеруудын тэмцээний хэсгийн барилдаан өнөөдөр 10 цагаас эхэллээ.


Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, “World masters” тэмцээний дөрвөн түрүүг авсан Д.Сумьяа эхний тойрогт Абу Дабигийн Их дуулгын мөнгөн медальт, 21 настай, Францын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгав.


Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар Германы П.Моритц-д, Д.Амартүвшин Украины Л.Артёмд тус тус ялагдлаа. Харин 66 кг-д Ё.Басхүү Францын жүдоч Ле Болуичиг ялж Хятадын бөхтэй барилдахаар болов. Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг Мексикийн К.Эдинаг ялж, дараагийн тойрогт Азербайжаны жүдоч Л.Алиеватай барилдах гэж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд эхний өрсөлдөгчөө ялсан. Харин 66 кг-д Г.Хэрлэнгийн хувьд мөн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөх С.Сеидлтэй оноолт таарч ялаад байна.


"Мастеруудын" тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 228, эмэгтэй 218, нийт 446 жүдоч оролцож байна. Харин манайхаас эрэгтэй 13, эмэгтэй 7, нийт 20 бөх барилдаж байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.

Холбоотой мэдээ