Мал тооллогоор малчдын нийгмийн үзүүлэлтийг гаргана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-12 13:15:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 7-нд эхэлсэн мал тооллого дундаа ороод байна.

Манай улсын эдийн засгийн 10 хувийг эзэлдэг мал аж ахуйн салбарын тоо баримтыг гаргадаг тооллогоор энэ удаа малчдын хөрөнгийн эх үүсвэр, санхүүгийн байдлын үзүүлэлтийг мөн гаргах талаар ҮСХ-ноос мэдээлж байна.

Энэ талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Н.Өлзийхандаас тодруулбал, “Энэ жил мал тооллогын маягтад малчдын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдаж буй эсэх нийгмийн талын мэдээллийг тусган авч байгаагаар онцлог болж байгаа. Тиймээс малчдыг мал тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.


Тодруулга: Манай улс өнгөрсөн онд 66 сая 463 мянган толгой мал тоолуулсан. Энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн тоо байв. Малын өсөлт, бууралтыг төрлөөр нь авч үзвэл хонь 443.6 мянган толгой, тэмээ 25.6 мянган толгой, адуу 3,939.8 мянгааар тоологдсон нь өнгөрсөн оны түвшинд байв. Харин үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянгаар буурсан юм. 

 Б.Болд

Холбоотой мэдээ