Мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-12 16:23:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн УЦУОШТ-өөс голын мөсний зузаан ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, энэ оны 12 дугаар сарын 11‑ний өдрийн байдлаар Долооннуур голын мөсний зузаан 50 см, Дундцэнхэр голынх 40 см байна.

Харин Ховд голын мөсний зузаан 23 см, Буянт голынх 35 см, Булган голынх 15 см тус тус байгаа юм.

Одоогийн байдлаар голууд мөсөн зах, бүрхүүл, харз гэсэн мөсний үзэгдэлтэй болжээ. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа. Гэвч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах, зам товчлох хэлбэрээр авто тээвэр хийхгүй байхыг аймгийн УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ