Урьдчилан сэргийлэх цогц үзлэгт 900 орчим оюутан хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Оюутны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго бүхий "Эрүүл оюутан-Хөгжлийн түүчээ" аян өрнөв.
Аяны хүрээнд Ховд аймгийн
ГБХЗХГ, БОЭТ, Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж хамтран “Халдварт
болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц үзлэг, шинжилгээ” зохион
байгууллаа.
Үзлэгт Ховд их сургууль, Хөгжил политехник коллежийн 900 орчим оюутан, суралцагч
хамрагдсан. Тэд дотор, мэдрэл, сүрьеэ, эмэгтэйчүүд, цус зэрэг 12
нэр төрлийн шинжилгээг оюутны дотуур
байранд нэгдсэн байдлаар өгөв.
Энэхүү ажил нь оюутан суралцагчдын эрүүл
мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийн дадлыг хэвшүүлэх, халдварт болон халдварт
бус өвчлөлөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой аж.