"Алтан түрүү" шагналын эзэд тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн зөвлөл, тус сумын ерөнхий
боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчдөөс санаачлан анх зохион байгуулсан “Мөнгөн
үдэш” шинэ жилийн цэнгүүн энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо болж, 300 гаруй нутгийн иргэд оролцож хамтдаа нэгэн үдшийг цэнгэл баяр дунд
өнгөрүүлсэн байна.
Энэхүү цэнгүүний үеэр ажил
хөдөлмөрөөрөө манлайлан яваа нутгийн иргэдээ алдаршуулан “Алтан
түрүү” өргөмжлөл гардуулан өгчээ. Тодруулбал:
-Боловсролын
салбарын номинацид Монголын Оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар,
-Спортын
салбарын номинацид Гардан тулаан, Самбо, жюү жицү спортын Олон улсын хэмжээний
мастер Т.Отгонзаяа,
-Бизнес бүтээн
байгуулалтын номинацид “Шинэ бадрах” ХХК-ийн захирал, Монголын жудо бөхийх холбооны
дэд ерөнхийлөгч Д.Бадрах,
-Нийгэм, улс төрийн салбарын
номинацид Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал,
-Соёл гоо зүйн салбарын номинацид:”Наруми” ХХК-ийн захирал, Наруми академийн үүсгэн
байгуулагч, Мастер нүүр будагч, Олон улсын шүүгч Г.Нармандах,
-2019 оны шилдэг хүүхэд номинацид:Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 2-р сургуулийн 8а ангийн сурагч, Жүдо бөхийн
спортын дэд мастер Б.Шинэтулга нарыг онцлон “Алтан түрүү” шагналын эздээр тодруулсан
байна .