Өндөр байт волейболын тэмцээнд "Харч өөл" багийнхан тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-16 20:24:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Эвсэг Хонгорчууд" ТББ-аас 60 сая төгрөгийн шагналын сантай волейболын тэмцээнийг Монголын волейболын холбоо, Баянхонгор аймгийн волейболын холбоотой хамтран энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа. Өндөр бай бүхий тус тэмцээнд шилдэг 16 багийн тамирчид өрсөлдөж багийн спортын гайхамшгийг Баянхонгорчуудад мэдрүүлсэн юм.

“Эвсэг Хонгорчууд” волейболын тэмцээний эрэгтэй төрөлд Спортын мастер Б.Батбаяр ахлагчтай “Харч өөл” баг нэгдүгээр байр, Г.Цэнд-Аюуш ахлагчтай Шинэжинст сумын “Монлайн” баг хоёрдугаар байр, Ж.Эрхэмбаяр ахлагчтай “Богд сум” гуравдугаар байрт шалгарчээ.

Харин эмэгтэй төрөлд Спортын мастер М.Нандин-Эрдэнэ ахлагчтай “Гарьд системс” баг нэгдүгээр байр, Спортын мастер С.Булгантамир ахлагчтай “Харч өөл” баг хоёрдугаар байр, Ц.Цэдэвнамбар ахлагчтай “Галуут сум” гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

"Эвсэг Хонгорчууд" тэмцээний тэргүүн байрт шалгарсан баг 10 сая, хоёрдугаар байр зургаан сая, гуравдугаар байр гурван сая, тусгай байр нэг сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус хүртжээ. Мөн тэмцээний үеэр шилдэг найман тамирчныг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ