Томуу, томуу төст өвчин 0.8 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-20 12:21:29

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хонгт амбулаторийн 78793  үзлэг хийснээс томуу, томуу, төст өвчтэй 4230 тохиолдол оношлогджээ.

Нийт үзлэгийн 5.4 хувийг  эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувиар буурчээ.

Нийт өвчлөгсдийн  81 хувийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1385 дуудлага ирүүлсний 623 тохиолдол буюу 45 хувь нь томуу, томуу төст өвчтэй  гэж оношлогдсон  байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ