“Nirvana” хамтлагийн клипийг үзсэн тоо 1 тэрбум давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-30 11:03:19

МОСКВА. /TASS/. Америкийн рок “Nirvana” хамтлагийн “Smells Like Teen Spirit” дууг үзсэн тоо “YouTube” сувагт 1 тэрбум давжээ. 1991 онд хийгдсэн уг дууны клипийг 10 жилийн өмнө “YouTube” сувагт нийтэлж байжээ. 


NME” сэтгүүлийн мэдээлснээр, “Smells Like Teen Spirit” дууны клип нь “YouTube” суваг дахь 1990-ээд оны ийм тооны үзэлттэй хоёр дахь клип болж байгаа аж. Өмнө нь “Guns N’ Roses” хамтлагийн  “November Rain” дууны клип ийм амжилтад хүрч байсан бөгөөд одоогоор энэ клип нь “Smells Like Teen Spirit” дууны клипнээс 300 сая үзэлтээр илүү байгаа аж. Жагсаалтын гуравдугаарт “Cranberries” дууны “Zombie” дуу орж байгаа аж.


Smells Like Teen Spirit” дуу нь “Nirvana” хамтлагийн шилдэг дуунуудын нэг юм. Энэ дуу нь бүх цагийн үеийн хамгийн шилдэг 500 дууны 9 дүгээрт жагсаж байсан удаатай. Дууны клип “MTV Video Music Awards”-с хоёр удаа шагнал хүртэж байжээ. 



Холбоотой мэдээ