Фото: Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-01 16:53:50

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн улс орнууд шинэ 2020 оноо тоолж эхэлсэн бол тэдэнтэй хамт шинэ арван жил эхэллээ.



Шотландын нийслэл хотод уламжлалт галт бамбартай жагсаал гар гараа барилцан биенээ угтаж буй хоёр найзын дүрсийг бүтээснээр дуусжээ. Харин Лондон хотын төвд 2000 орчим салют буудуулсан байна.


Москва – салют,  концерт


ОХУ-ын нийслэл Москва хотноо шинэ жилийн шөнө цасгүй байв. Шинэ жилийн баяр болохоос хоёр хоногийн өмнө хотын төвд цас орсон бол шинэ жилийн шөнө хоёр градусын дулаанд бороо шивэрчээ.


Москвагийн ихэнх цэцэрлэгт хүрээлэнд баярын шөнө концерт тоглож, Улаан талбайд театрчилсан шоу зохион байгуулсан байна.


Австрали: түймэртэй хэдий ч шинэ оноо тэмдэглэв


Австралид ойн түймэр гарсны улмаас нийслэл хотод тэмдэглэх баярыг цуцлахыг хүсжээ. Мягмар гарагт Шинэ Өмнөд Уэльс мужийн Корбарго хотын гол гудамж түймэрт автсан байна. Хүмүүс хотоос эрэг рүү зугтаж, харин түймэрт өртөж үхсэн ан амьтдын тоо хэдэн зуун мянгаар тоологдож байна.


Ийм үед баяр тэмдэглэх нь зохисгүй бөгөөд үүнд зарцуулах мөнгөө түймэрт өртөгсдөд эсвэл гал сөнөөгчдийн хэрэгцээнд хандивлах нь дээр гэж шүүмжлэгчид мэдэгджээ. Гэвч хотын дарга Кловер Мур баяр тэмдэглэх нь хүмүүст итгэл найдвар өгнө гэж үзсэн байна.


Эцэст нь австраличууд баяраа тэмдэглэж, алдарт дуурийн театртай Сидней боомтын дээр салют буудуулав.


Хонконг  


Хонконг Гринвичийн цагаар оройн дөрвөн цагт 2020 оноо угтжээ. Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн хагас жил үргэлжилж байгаа тус хотод сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа баярын салютыг цуцлахаар шийджээ. Одоогийн нөхцөлд энэ нь аюулгүй гэж хотын эрх баригчид үзсэн байна.


Ёслолын буудлагын оронд Коулун буланд гэрлийн шоу зохион байгуулжээ. Сүүлийн зургаан сарын турш өрнөж буй жагсаалд оролцогч хэдэн зуун мянган хүн ардчиллыг хамгаалах уриа бүхий туг, зурагт хуудсуудтай цугласан байна.


Газын зурвас: галаар амьсгалагч Санта


Газын зурваст салют, гэрлийн шоу зохион байгуулаагүй боловч Санта Клаусын хувцас өмссөн "гал сөнөөгч" хэсэг үзэгчдэд галын шоу зохион байгуулав.


Дубай: Бурж-Халифын гэрлийн шоу


Арабын Нэгдсэн Эмирт Улсын /болон дэлхийн/ хамгийн өндөр барилга шинэ жилийн баяр тэмдэглэдэг уламжлалт газар хэдийнээ болсон билээ.


Өнгөрсөн онд 828  метр өндөр уг барилгын хажуу талаас улаан өнгийн салют буудуулсан. Энэ жил ч мөн шинэ жилийн шөнө гайхалтай салют буудуулж, усан оргилуур хөгжмийн аязанд "бүжиж"  бүх зүйл уламжлалын дагуу болжээ.


Энэтхэг: хаалган дээрх шинэ жил


Мумбайд “Энэтхэгийн хаалга” хэмээх асар том хаалганы ард салют буудуулжээ. Энэхүү аварга хаалгыг 13 жилийн турш барьсан байна. Энэтхэг тусгаар тогтнолоо олж авсны дараа уг хаалгаар Британийн цэргүүд тус улсыг орхин гарчээ.


Холбоотой мэдээ