Багдад хотод болсон халдлагыг Европын Зөвлөлийн тэргүүн зэмлэн буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Иракийн
Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага үйлдсэнийг Европын
Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель зэмлэн буруушааж, нөхцөл байдлыг анхааралтай
ажиглаж байгаагаа мэдэгджээ.
“Дэлхий дахины дипломатууд нь эсэргүүцлийн бай
бус яриа хэлэлцээ явуулах суваг юм. Багдад дахь ЭСЯ-нд болсон халдлагыг би эрс
зэмлэн буруушааж байгаа бөгөөд олон улсын эрхийг хүндлэхийг уриалж байна. Бид
нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн Мишель “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэжээ.
АНУ өмнө нь Ирак, Сири дэх “Каттаиб Хезболлах” бүлэглэлийн байгууламжид цохилт өгсөн юм. Киркук хотын ойролцоох Иракийн баазад цохилт өгсний хариуд ийм ажиллагааг явуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн байна. Үүний дараа шиитүүдийн бүлэглэлийн гишүүд Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлсэн байна.