Хүлэмжийн болон усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 09:56:51

Төв аймаг хүлэмжийн аж ахуйгаа  хөгжүүлэх зорилтын  хүрээнд тариалалтын хэмжээгээ 2015 оноос 273 гагаар нэмж, 975,2 гад тариалалт хийхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Борнуур, Жаргалант зэрэг суманд өвөл, зуны  46000-52650м2 талбайд зургаан нэр төрлийн үрслэг бойжуулж байна. Мөн усалгаатай талбайн хэмжээг урьд оноос /3335 га/ 565 гагаар нэмэгдүүлж, 2457 хүн хүч, 500 гаруй тээврийн хэрэгсэл ашиглахаар болсон байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ