Хятадын хэрэглээний үнийн индекс 2.9 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 10:17:12
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хэрэглээний үнийн индекс 2019 онд өмнөх оныхоос 2.9 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.


Тус байгууллагын мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны эхний 11 сард 2.8 хувиар өсөж, 2018 оныхоос давсан байна. Харин 12 дугаар сард уг үзүүлэлт өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй бөгөөд үүнийг 2018 оны мөн сарынхтай харьцуулахад 4.5 хувиар өсжээ.


12 дугаар сард хэрэглээний үнийн индекс огцом өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Учир нь өнгөрсөн сард хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгджээ.

Холбоотой мэдээ