Их аварга Какүрюү 3 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-15 17:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо болж буй Хацү башёгийн 4 дэх өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрю М.Ананд, Миёогирюүд унаснаар 3 унаатай боллоо.


Харин өчигдөр Хакүхо аваргыг хаясан Миёогирюү өнөөдөр Какүрюүг давснаар Эндогийн адил 2 аваргыг дараалан хаяж Кинбоши шагналын эзэн болж байна. Монгол бөхчүүдээс өнөөдөр Азүмарюү С.Тодбилэг учраа бөх Котоекиг давж 3 даваа, нэг унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Токушорюү-д  унаж даваа, унаа 2 болж тэнцэв.


Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакэүмид ойчиж, тэдний даваа унаа тэнцсэн байна. Энэ өдрийн барилдаанд Такаясү, Шодайд унаснаар 2 даваатай байгаа бол Шодай нэг ч унаагүй явна. Харин 3 даваатай байсан Эндо Такакейшод унаж, тэд адилхан 3 даваа, нэг унаатай болов.


Ганц ч даваа аваагүй байсан Озэки Гойэдо, энэ өдөр Дайэшог давсан бол гурван даваатай явсан Асанояама, Абид унаснаар Аби нэг даваатай болов. Точиношин, хамгийн жижиг биетэй, элдэвтэй сумоч Энхог давж, тэд адил 2 даваатай байна.


Харин 69 дэх Их аварга  Хакүхо М.Даваажаргал өнөөдрөөс энэ башёг орхиж байгаагаа зарласан бөгөөд энэ өдөр аваргатай барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авлаа. 

Холбоотой мэдээ