Хөрөнгө оруулалтын 2 санг нэмж бүртгэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-01-17 18:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны хуралдаанаар "Нийслэлийн Ногоон сан", "Нийслэлийг хөгжүүлэх сан" гэсэн нэр бүхий хөрөнгө оруулалтын 2 санг нэмж бүртгэн үйл ажиллагаа явуулах эрх өгөөд байна. 

Дээрх 2 санг нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК үүсгэн байгуулаад байгаа аж. Манай улсад өнөөдөр хувийн хөрөнгө оруулалтын 16, хамтарсан хөрөнгө оруулалтын нэг сан үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрмийн сангийн доод хэмжээг нэг тэрбум төгрөгөөр тогтоогоод байгаа юм. 

СЗХ-ны оны эхний хуралдаанаар мөн “Амар даатгал” ХХК-ийн эрүүл мэндийн даатгал, “Мөнх даатгал” ХХК-ийн малын индексжүүлсэн даатгал, мөн нэрлэсэн эрсдэлт улаан буудайн даатгал гэсэн даатгалын бүтээгдэхүүнүүдийг шинээр бүртгэж, нэр бүхий 7 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. 

Түүнчлэн ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах шилжүүлэхэд мөрдөх журмыг батлав. Дүрэм журмыг шинэчлэх, батлах, эргэн нягтлах ажил нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад чиглэж, СЗХ үүнд онцгой анхааран ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ