Түлшний мод болон нарс мод тээвэрлэхийг түр хугацаагаар хоригложээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-19 14:07:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ оны наймдугаар сарын 01 хүртэл Орхоноос бусад зарим аймаг, хот руу түлшний болон нарс мод тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна.

Орон нутгийн иргэдийн өвөлжилтийн бэлтгэл, түлшний модны хэрэгцээг хангах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу түлшний мод болон нарс мод тээвэрлэхийг түр хугацаагаар хоригложээ. Баян-Агт, Хангал, Сэлэнгэ, Бугат, Орхон, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутаг дэвсгэрт ойн нөхөрлөл, иргэний нэрийн дор түлшний мод ихээр бэлтгэн Орхон болон дээрх аймаг хот руу тээвэрлэх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна.

Холбоотой мэдээ