Баянхонгор аймагт 4.6 сая толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 21:05:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 102 багийн нутагт 4.6 сая гаруй /хонин толгойд шилжүүлснээр 6.8 сая гаруй/ толгой мал өвөлжиж байна.

Нийт суманд одоогоор том малын зүй бус хорогдол гараагүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2-4 см цастай, одоогоор өвөлжилт хүндэрсэн зүйлгүй байгаа юм байна.

Аймаг дундын отрын бүс нутагт Бууцагаан, Баянцагаан сумын 18 өрхийн 12 мянган мал өвөлжиж байгаа бол Завхан аймгийн Их уул, Өвөрхангай аймгийн Уянга, Тарагт, Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумаас 46 өрхийн 42 орчим мянган мал Эрдэнэцогт, Жаргалант, Баян-Овоо Өлзийт суманд өвөлжиж байна.

Сонирхуулахад, Зуншлагын байдлаар нийт сумын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр аймгийн нутаг дэвсгэрийн 42 хувь нь 50 хүртэл хувь бэлчээрийн нөөцтэй, 21 хувь нь 51-100% бэлчээр хүрэлцээтэй, 37 хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ.

Холбоотой мэдээ