“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-22 14:18:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “Boeing” компани “777X” загварын шинэ нисэх онгоцныхоо анхны туршилтын нислэгийг нэгдүгээр сарын 23-ны пүрэв гарагт хийхээр төлөвлөж байгаа тухайгаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Boeing” компани онгоцны хөдөлгүүрт асуудал гарсантай холбоотойгоор анхны нислэг үйлдэх хугацааг 2020 оны эхэнд болгож хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард гаргажээ. Шинэ загварын энэхүү нисэх онгоцыг эхлээд 2019 оны намар туршиж, захиалагчдад 2020 онд нийлүүлж эхлэхээр төлөвлөж байсан байна.


“Boeing” компани хамгийн сүүлийн үеийн өргөн их биетэй “Boeing-777X” загварын зорчигч тээврийн хамгийн урт нисэх онгоц танилцуулсан тухай “CNN” суваг 2019 оны гуравдугаар сард мэдээлсэн билээ. Уг онгоц нь мөн хос хөдөлгүүртэй зорчигч тээврийн хамгийн том нисэх онгоц болох юм.


Холбоотой мэдээ