50 жилийн туршлагатай эксперт сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-22 11:42:58

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зөвлөх мэргэжилтний сургалт эхэллээ.

  Энэ удаагийн сургалтыг  ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон удирдаж байна. Тус сургалттай зэрэгцэн аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний ажилтнуудад зориулсан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт, эргүүлийн цагдаа нарт зориулсан англи хэлний ярианы сургалтууд явагдаж байна. Эдгээр сургалтууд 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

 Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын дээд шагнал “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирж “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ